Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлэг зарлалаа


Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолоор “Чадварлаг, багш, оюутан, сурагч” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. 
Энэхүү дэд хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит “Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлэг олгох журам боловсруулж, гуравдугаар хавсралтаар баталсан аж.
Тус журмын дагуу математик, физик, химийн багш болон эмч, инженер, малын эмч мэргэжлээр Ховд их сургууль, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС-д элсэн суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгохоор болжээ. 
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд материалаа бүрдүүлэн Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн 204 тоот өрөөнд ирүүлэх боломжтой. Ийнхүү тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын матeриалыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авч байна.
“Чадварлаг, багш, оюутан, сурагч” дэд хөтөлбөр, “Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлэг олгох журмыг танилцуулбал:

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ