Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна



Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Цагаан бэлчир багийн Дайхийн хөндийгэдэг газар сумын төвөөс хойд зүгт 11 км-т тус сумын харьяат иргэн Бэнэ сарын 27-ны өдөр автомашинаар Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд, орон нутгийн иргэд 3 бүлэгт хуваагдан эрэн хайж байна. Нэгдүгээр бүлэг Цагаан бэлчир багийн Баруун харгана, Шар дөрөлж, Ужгийн сайр гэдэг газраар 75 км-т, хоёрдугаар бүлэг Шувуут багийн Ганц мод, Далангийн-Ам, Сүүл толгой гэдэг газраар 79 км-т, гуравдугаар бүлэг Эг голын эрэг дагуу 45 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өчигдөр 19.00 цагт түр зогсоож, өнөө өглөөний 9.00 цагт дахин эхлүүлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ