Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Булган аймгийн Онцгой байдлын газар сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. Тус аймгийн Орхон сумын Бүхт багийн аймгийн төвөөс баруун хойд зүгт 45, сумын төвөөс хойд зүгт 45 км зайтай “Сүүдэр царам” гэдэг газар Тус сумын харьяат иргэн Е нь өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 15:00 цагийн орчим “хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ” гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 4 дүгээр сарын 4-ний өдрийн 07:30 цагт хүлээн авчээ. 
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 79 настай, эрэгтэй Е-г эрэн хайх ажиллагааг явган болон автомашинтайгаар Хөх шовх, Булган уул зэрэг газраар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Сураггүй байгаа иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр дахин эхлүүлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ