Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутагт өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ


Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ.

2021 оны аравдугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар буурсан байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.6 хувиар өсчээ.
Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ нэмэгдсэн бол махны үнэ буурсан байна. Харин автобензин, гурил, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ тогтвортой байгаа аж. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.1-3.2 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.
Хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянах юм. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж. Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөн болохыг доорх инфографикаас та бүхэн харж болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ