Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замын-Үүдэд “Хууль зүйн туслалцааны төв“ ажиллаж байна


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Хууль зүйн туслалцааны төв“ ажиллаж байна. Хууль зүйн туслалцааны төвийн Замын-Үүд сум дахь салбарын төлбөрийн чадваргүй эрүүгийн хэрэгт холбогдсон яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх бөгөөд иргэд 96669458 утсаар холбоо барьж, эрх зүйн туслалцаа авах боломжтой.
Ташрамд дурдахад “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2006 оны 263 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус хөтөлбөрийг батлах болсон нь “Монгол Улсад эрүүгийн хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь нэн ядуу, ядуу, боловсролын түвшин доогуур, эсхүл боловсролгүй, ажилгүй байгаатай холбон тайлбарлаж буй.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ