Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн Т.Аубакир аймагтаа эзэн суужээ


УИХ-ын гишүүн Т.Аубакир гэж сонгогдсон тойрог буюу Баян-Өлгийдөө эзэн суух сонирхолоо гүйцэлдүүлж байгаа бололтой. Тодруулбал, түүний захиалгат томилгоо тус аймагт үргэлжилсээр байна. 
Т.Аубакир гишүүн өмнө нь буюу долоодугаар сард өөрийн хүргэн А.Азатыг Онцгой байдлын газрын даргаар томилуулж байсан. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт А.Азатын эхнэр Нуркенийг МСҮТ-ийн захирлаар томилуулжээ. 
Нуркен нь Т.Аубакер гишүүний дүү бөгөөд урьд нь дунд сургуульд багшилж байсан. Хэсэг хугацаанд хугацаанд ажилгүй байсан түүнийг ийн ах Т.Аубакир нь гишүүний эрх мэдлээрээ МСҮТ-ийн захирал болгосон хэрэг.
Товчхондоо, А.Азатынх гэдэг гэр бүлийн хоёр ахынхаа буянаар аймагтаа ДАРГА болон дэвшсэн гэсэн үг. Уг нь Т.Аубакир аймаг, тойргийнхоо иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон. Гэтэл өдгөө зөвхөн өөрийн хамаатан, садан, ураг төрлийн төлөө санаа тавих болсон нь олон нийтийнн дургүйцлийг хүргээд байна. 
Энэ талаарх гомдол өнгөрсөн зун ҮАБЗ-д ч хүрч, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр багагүй анхааруулга, даалгаврыг аймгийн Засаг дарга Д.Бауыржанд өгсөн байдаг. 
Erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ