Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 8976 хүн хамрагджээ



Ховд аймгийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 43.1 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, коронавирусний халдвараас гадна улирлын томуугийн халдварын дэгдэлт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр томуугийн эсрэг вакцинд хамруулж буй. Үүнд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй гээд нийт 20820 хүн хамрагдах учиртай.
Ховд аймгийн тухайд эхний ээлжинд тус иргэдийн 50 хувийг хамруулах зорилгоор 10150 хүн тун вакцин татан авчээ.Улмаар энэ сарын 12-ны өдрийн байдлаар нийт 8976 иргэн томуугийн эсрэг вакцин хийлгээд байна. Үүний 21 нь жирэмсэн эмэгтэй, бусад нь 2-11 насны хүүхэд юм.  
Томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг аймгийн төв болон хөдөөгийн сумдад зохион байгуулж байгаа тул иргэд харьяа эмнэлгээр дамжуулан томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг эмч нар уриаллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ