Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Чулуунчимэг: Хунгийн чуулганыг үзэхэд хамгийн тохиромжтой үе бол 10 сарын дунд үе байдаг


Жил бүрийн намар Дарьганга суманд хун шувууд чуулж, байгаль эх, хун шувуудын хосолсон гайхалтай үйл явдал тэнд болдог. Үүний гэрч болохоор тус нутгийг зорих иргэд, жуулчид ч их. Энэ бол аялал жуулчлалын маш том арга хэмжээ гэж хэлж болно. Гэвч Сүхбаатар аймаг, Дарьганга сум энэ давуу талаа төдийлөн сайн ашиглаж чадахгүй байгаа нь үнэн. Ямартай ч хунгийн чуулгантай холбоотойгоор тус сумын Байгаль орчны байцаагч Б.Чулуунчимэгээс цөөн хэдэн зүйлийг тодруулснаа хүргэе.
Танд өдрийн мэнд хүргэе. Сайхан намаржиж байна уу?
Баярлалаа. Дарьганга нутагт маань үнэхээр сайхан намар болж байна. ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан, намрын налгар өдрүүд үргэлжилж байна даа.
Одоогоор Дарьганга сумын ямар ямар нууранд хичнээн хун шувуу ирээд байна.  Ер нь жилд хичнээн хун ирдэг вэ?  
Ихэнхдээ шувууд Ганга нууранд чуулдаг. Цөөн хэдэн хун Дуут болон бусад нууранд буудаллах нь бий. Одоогоор Ганга нууранд ойролцоогоор 1000 орчим  хун ирээд байна. Цаг сайхан,  урт  намар   болбол  жилд ойролцоогоор 3000 - 5000 орчим  хун  чуулдаг.   
Ер нь хунгийн чуулганыг яг хэдийгээр ирж үзвэл тохиромжтой байдаг юм бэ?
Хунгийн  чуулганыг  10 дугаар  сарын   дунд үеээр  ирж үзэхэд  тохиромжтой.   Цас  ороод  айхтар  хүйтрэхгүй  бол хун  нуурандаа  байгаад  л  байна.  цаг агаар их чуахлд байдаг л даа. Эрт хүйтрээд эхэлбэл эрт буцчихдаг. Тэгэхээр одоо хунгийн чуулганыг үзэхэд хамгийн тохиромжтой үе гэсэн үг.
Жил жилийн энэ үеэр Дарьганга сумыг зорих жуулчдын тоо нэмэгддэг байх. Дунджаар жилд хичнээн жуулчин ирж чуулганыг үздэг бол?
Сүүлийн  хоёр  жил   цар  тахлаас  болж жуулчдын тоо  эрс  буурсан.  Энгийн үед  жилд  дунджаар   3000- аад  авто машины   тасалбар таслагддаг  байсан.  Үүнийг зорчиж буй хүнээр нь тооцож  үзвэл 15-20 мянган  жуулчин бүтэн  жилийн турш манай нутгийг   зорьдог гэсэн үг. Яг   хунгийн  чуулганы  үеэр   2000-3000   жуулчин ирдэг  гэсэн тооцоо судалгаа  байдаг.   
Ягэнэ хунгийн чуулганы үеэр орлого олох боломж байдаг уу. Өөрөөр хэлбэл иргэд, жуулчдаас ямар нэг төлбөр авдаг уу? 
Манай  сум чинь  улсын тусгай  хамгаалалттай  бүс  нутаг  учир БОАЖЯ-ны  харъяалалд   Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа /БЦГХЗ/   гэж  газар  ажилладаг. Байгаль  орчны гол, томоохон ажлуудыг  хийж хэрэгжүүлдэг байгууллага  гэсэн үг л дээ.  Төлбөр  хурамжийн хувьд  яг Ганга нуурынхаа хөвөөн дээр л нэг жуулчнаас  300 төгрөгний   хураамж  авдаг.  Тухайн  орлого  нь  шууд БОАЖЯ-ны дансанд   төвлөрч, түүнээс  буцаагаад  тухайн  орон  нутагт  зарцуулах  эрхтэйгээр тодорхой хувийг  хуваарилдаг  юм билээ.
Энэмөнгө юунд зарцуулагддаг юм бэ?
Үүнийг зарцуулах эрх нь Дарьгангын БЦГХЗ-ны мэдэлд байдаг. Гэхдээ мэдээж сум орон нутагтайгаа зөвлөлдөн нэн шаардлагатай байгаа ажилд мөнгийг зарцуулдаг.
Уг нь үүнээс ч илүү орлого олох боломжтой шүү дээ. Үүнийг ажил хэрэг болгох талаар сум орон нутаг хэрхэн ажиллаж байна?
Дарьганга сум бол Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Тиймээс  аялал  жуулчлалаа  түшиглээд   орлого  олох  боломж нь манайд бүрэн бий. Өвлийн улиралд зөвхөн сар шинийн баярын хоёр гуравхан хоногт хэдэн мянган машин, жуулчин Шилийн богдыг зориод буцдаг. Гэвч орон нутгийн  зүгээс  жуулчдаас  төлбөр  хураамж  авахгүй  байгаа.  2017-2020 он  хүртэл   Алтан овооны  авто машины зогсоол нэг машинаас  5000 төгрөгний  хураамж   авдаг байсан. Энэ нь  жилд   10-13 сая  төгрөгний  орлогыг  байгаль хамгаалах санд  төвлөрүүлдөг байсан. Гэвч дээд газрын шийдвэрээр энэ хураамжийг авахаа больсон.
Жуулчин татаж, орлого олохоос нөгөө талаар байгаль хамгааллын ажил бас чухал. Энэ талаар?
Жилийн  жилд   Дарьганга сум  жуулчдын  хөлд  дарагддаг.  Аль ч улиралд жуулчид ирж, очиж л байдаг. Энэ үеэр хэдийгээр нэг   талаар  бизнес  эрхлэгчдийн  орлого нэмэгдэж,  эдийн  засагт эерэгээр нөлөөлдөг ч  байгаль орчинд  үзүүлэх  сөрөг  нөлөө нь үнэхээр их байдаг. Ялангуяа зуны улиралд. Газрын  хөрс  талхлагдана, ил задгай  хог  ихээр хуримтлагдана,  нуур  ус  бохирдоно,  байгаль орчны  зөрчил  дутагдал  их  гарна. Ирээд буцсан жуулчид энэ болгон дээр хариуцлага хүлээх боломжгүй байдаг. Тиймээс сум, орон нутгийн зүгээс үүн дээр  тогтмол хараа хяналт тавьж ажилладаг. Ер нь дээр гарсан зөрчлийг арилгах ажил хариуцсан хэдхэн хүний нуруун дээр л үлддэг. Бид нуур усаа ширгэхээс хамгаалах, цөлжилт үүсэхээс сэргийлж жил бүр мод тарих, булгийн эхийг хашиж хамгаалах, бэлчээр нутгийг чөлөөлөх ажлуудыг тодорхой хуваарийн дагуу хийж ирсэн. Эдгээрийн үр дүн мэдээж гардаг ч харилцан адилгүй байдаг.
Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ