Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүн амины хэргээ нуухын тулд худал мэдээлэл өгсөн байжээ

Энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст, нийтийн байранд хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагыг, Бэлхийн … тоот нийтийн байранд оршин суух 54 настай эрэгтэй Г өгсөн бөгөөд тэрбээр “Хамт архи ууж байсан найз маань намайг унтаж байх хойгуур өөрийнхөө судсыг ханаад нас барчихсан байна” гэжээ.
Хэргийн газарт албаныхан очих үед талийгаач гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ. Тус газраас эд мөрийн баримтаар архины шил дөрвөн ширхэг, хайч, хутга, заазуур зэргийг хураан авсан байна. Шүүх шинжилгээний дүгнэлтэд, талийгаач 53 настай эрэгтэй Н нь цээжний зүүн талдаа хутгалуулсны улмаас амьсгал хураасан гэжээ.
Энэ хэрэгт анх дуудлага өгсөн Г гэгчийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр хүн амины хэрэг үйлдээд, энэ үйлдлээ нуун дарагдуулахын тулд талийгаачийг нас барах үед өөрийгөө унтаж байсан хэмээн худал мэдүүлсэн байжээ.

https://hadaas.me/p/34145
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ