Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тахалтай жагсаалд мөнгөөр турхирч буй АН-ын удирдлагуудыг гишүүд нь эсэргүүцэж байна

Цар тахлын ид шуурган дундуур улс төрийн шуурга хавсран дэгдээд эхэллээ. 
Гэтэл ийм хүнд үед "муу хүн самбаанд, чоно бороонд" гэдэгчлэн дарин дээр давс нэмэхээр АН-ын эрхэм түшээд төлбөртэй жагсаал хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөө нь хүртэл цахим орчинд ил болов.
Шулуухандаа, ард иргэдийг мөнгөөр даллан жагсаалд турхирахаар зэхсэн үйл явдлыг санхүүжүүлэгч нь Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд байгаа сурагтай. Бүр тодруулбал, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, А.Адьяасүрэн нар тус бүр 100 сая, Н.Алтанхуяг 200 сая төгрөгөөр жагсаалд зориулан хандивласан аж. Гишүүн Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар ч хандивлагчдын эгнээнд жагссан гэж байгаа юм.
Харин жагсаалыг О.Цогтгэрэл гишүүн, АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир, н.Бадралсан, н.Өнөрбаяр нар зохион байгуулж байгаа нь зарим мэдээллүүдээр тодорхой боллоо. Тэд намынхаа үүрүүдээс тус бүр 5 хүн гаргаж өгөхийг үүрэгдэж, нэг хүнийг 20 мянган төгрөгөөр цалинжуулах юм гэнэ.
Ковидын улмаас айл өрхүүдийн санхүү хүнд байгааг далимдуулан 7 хоногийн хүнсэнд ч хүрэхгүй мөнгөөр бусдын эрүүл мэндийг худалдан авч байгаагаас өөрцгүй энэ явдлыг АН-ын гишүүд дотроосоо эсэргүүцэж эхэлжээ.
Дэлхий даяар нүүрлэж буй гамшигт тахлын шуурганаас бид аль болох хохирол багатай даван туулахын тулд эвийг эрхэмлэх ёстой атал харин ч эсрэгээр нь хүч нэмж хавсрах нь хэнд ашигтай вэ? Хуучинсаг арга барилтай, хүн ардад эрсдэлтэй АН-ынхны жагсаал харин “одоо боллоо”, та нарын үйлдэл бүр гишүүдэд чинь хүртэл таалагдахаа болилоо. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ