Хөвсгөл аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж гадаад, дотоодын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөвсгөл брэнд-2021 намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа боллоо.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 19 сум, 114 иргэн, 9 аж ахуй нэгж, оролцсоноос Хөвсгөлийн брэнд үйлдвэрлэгчээр “Алтан дуулга” компани шалгарлаа.
Тус компанийн үйлдвэрлэсэн "Бүхэл үрийн гурил” үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, эрэлт хэрэгцээ нь өссөн байна. “Алтан дуулга” бүхэл үрийн гурил нь нутгийн эрүүл хөрсөнд ургасан элдэв хольц, химийн бодисгүй, органик бүтээгдэхүүн ажээ.