Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Мөрөн сумын удирдлагуудтай уулзаж, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.
Мөрөн суманд өвлийн улиралд 40 гаруй мянган иргэн амьдардаг. Гэвч сүүлийн үед түлээ түлшний үнийн хөөрөгдөл, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн учраас нийтийн тээвэр зэрэг олон асуудал тулгамдаж байгааг Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.
Иймээс "Мөрөн сумын нийтийн тээврийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, түлшний модны үнийг бууруулах, хогийн асуудал, Мөрөн сум доторх хатуу хучилттай болон шороон замыг байнгын арчилгаатай болгох хэрэгтэй байна. Мөн Мөрөн сумын хүнсний ногооны хэрэгцээг хангах, өвөлжилтийн бэлтгэл байдлыг ханган ажиллах, золбин нохойн устгал хийх" зэрэг ажлыг яаралтай хийж хэрэгжүүлж 14 хоногийн дараа танилцуулах үүрэг чиглэл өглөө.