Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гвинейн босогчдын удирдагч Засгийн газраа тараан, Ерөнхийлөгчөө баривчилж, Үндсэн хуулиа цуцалснаа зарлав



Гвинейн босогчдын удирдагч, хурандаа Мамади Думбуя Засгийн газраа тарааж, Үндсэн хуулиа цуцалж, хилээ хаажээ. Энэ тухай тэрбээр Facebook-ээр бичлэг цацан мэдэгдсэн байна. Түүнчлэн цэргүүд Ерөнхийлөгчөө саатуулжээ.
«Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гвинейчүүдийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед цэргүүд Гвинейн ирээдүйн төлөө хариуцлагыг гартаа авах шийдвэр гаргалаа” хэмээн босогч хурандаа мэдэгджээ. Тэрбээр цэргүүдийг казармдаа байхыг уриалсан аж.Босогчид Ерөнхийлөгч Альфа Кондег баривчилсан байна. Үүнээс гадна тусгайгийнхан Думбуягийн удирдлаган дор томоохон эрх мэдэлтнүүдийн заримыг нь баривчилжээ.Думбуя Үндэсний эв нэгдэл, хөгжлийн хороо (CNRD)-ны даргын үүргийг авснаа зарласан байна. Энэ газрын үүрэг нь төрийн асуудалтай холбоотой бүхий л шийдлийг гаргах зорилгоор бүх иргэнээ нэгтгэдэг явдал юм.

Эх сурвалж: Mir.24tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ