Өмнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн хойд зүгт 41 километрын зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөл өчигдөр 15.00 цагт болсныг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.