
Тодруулбал, "Шинь Шинь" компанийн үйлдвэрлэлийн баазын бараг бүх хэлтэст ковид тарсан ч нууж байгаа бололтой. Нөхцөл байдал хүндэрч ажилчдын хувьд өндөр эрсдэл бий болж, мөн өвдсөн хүмүүс нь ямар байдалтай байгааг анхаарлын гадна үлдээх оролдлого хийж байна гэх хардлага гарах болжээ. Учир нь Дашбалбар сумын ковидын нөхцөл байдлын мэдээн дээр тухайн байгууллагад эерэг гарсан тохиолдлууд нэмэгдэхгүй байна гэсэн юм. Үүний цаана тус компанийн зүгээс үйлдвэр хаагдана гэж үзсэн байх магадлалтай хэмээн эх сурвалжийн зүгээс тайлбарлаж, энэ асуудлыг Аймгийн онцгой комисст цахим хуудсаар дамжуулан уламжилж, анхаарлаа хандуулахыг хүсчээ.
Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.










