Орон нутагт замын тэмдэг тэмдэглэгээ муу байгаагаас шалтгаалан аялагчид төөрөх, тээврийн хэрэгсэл шаварт суух, цаашлаад баталгаагүй замаар явж газрын хөрс эвдэх, ус бохирдуулах зэрэг сөрөг нөлөө үүсч буй.
Иймээс байгаль орчны салбар байгууллагууд Ховд аймгийн аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ хийх, мэдээллийн самбарын хүртээмж, тоог нэмэгдүүлэх зорилгоор компани, аж ахуйн нэгжүүдтэй үe шаттай хамтран ажиллаж байна.
Ховд аймгийнтухайд“Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд аялалын таван чиглэлийн маршрут баталсан. Үүний нэгдүгээр маршрутын дагуу тодорхой цэгүүдэд энэ жил замын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар хийж, байршуулжээ.
Ингэхдээ Улаанбаатар хотыг Ховд аймагтай холбосон хатуу хучилттай авто зам дагуу анхааруулах самбарыг стандартын дагуу хийсэн байна. Мөн зүг чиг болон зайн мэдээлэл агуулсан хоёр талдаа бичвэр бүхий тэмдэг тэмдэглэгээний15 ширхэг, аялал жуулчлалын маршрут дагуухтүүхийн дурсгалт газруудад долоон том, гурван жижиг мэдээллийн самбар тус тус хийж, суурилуулсан гэнэ.
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрт тусгасан“нэгдүгээр маршрут”гэвэл: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй.