Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хамгаалах, тоосжилтыг багасгах зорилгоор босоо, хэвтээ тэнхлэгийн зам дагуу тохижилт хийж дууслаа.
Төв 4 замын уулзвараас аюулгүйн тойрог, Нэгдсэн эмнэлэг хүртэл тохижилтын ажлыг бүрэн хийж дууссан байна. Тухайлбал авто замын 2 талаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөтөч хавтангийн хамт хийж авто зогсоол байгуулан замын хашлага хийсэн байна. Аялал жуулчлалын тулгуур төв болох хоймор нутгийг зорин ирж буй гадаад , дотоодын жуулчид сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Иймээс хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр жил бүр тохижилтын ажлыг тодорхой үе шаттай хийж байгаа ажээ.