Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АН: УИХ-ын нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлж байна



Ардчилсан нам УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн талаар, мөн нөхөн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилжээ.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ: Би болон манай баг, залуучууд сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Сонгуульд орж, УИХ-ын 11 гишүүн дээр нэг гишүүн нэмэх гэсэнгүй. Өнөөдөр манай Монгол орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний амьжиргаа ямар байгаа билээ. Дарга ангийн ноёрхол, данхайсан төрийн хэтэрсэн, ямар ч хэмжээ хязгаар, хариуцлага байхгүй энэ асуудал юунд хүргээд байгаа билээ. Туйлдаа хүрчихээд байна. Залуучууд бид үүний эсрэг тэмцлээ эхлүүлнэ.
Данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Үүний нэг хэсэг нь УИХ-ын нөхөн сонууль. Энд тулалдах хоёр хүн маань Үндэсний бодлогын хорооны хурал дээр тодорсон. Бид маш олон талаас нь харж, нэр дэвшигчдээ тодруулсан. Залуучууд бид үүссэн байгаа данхар төр, дарга ангитай тогтолцооны эсрэг явах цаг болсон. Ардчилсан хувьсгал 1990 онд мөн л дарга ангийн эсрэг тэмцэж эхэлсэн. Хоёрдугаар хувьсгал эхлэх цаг нь болсон.
Энэ үүрэг хариуцлага бидэнд ирж байгаа. Залуус бид ахмадуудтайгаа хамт, ардчиллын төлөө цохилох зүрхтэй бүх хүмүүсийн хамт, Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт, бизнес эрхлэгчидтэйгээ хамт тэмцэх цаг нь ирсэн байна. Нэгдэх цаг нь болсон байна, үүнийг өнөөдөр зарлаж байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энд нэг зүйлийг хэлье. Үзэл санаа, үнэт зүйл, зарчмаа худалдаагүй, энэ зарчим дээрээ өнөөдрийг хүртэл тууштай зогсож буй, энэ үзэл санааны тээгч болж буй тэр хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа хулгайч, авлигачдын засаглалыг сонгоогүй юм.
Хуулийн засаглалтай Монгол Улсыг сонгосон юм. Гэтэл өнөөдөр хулгайч, авлигачид дарга нарын шинэ засаглалыг бий болгосон байна. Бид түүнийг нураана. Өнөөдөр шинээр бий болж байгаа дарга ангийн ханыг нь бид нураана. Мөсийг нь хайлуулна. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Өнөөдөр Ардчилсан нам 90 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг нь ирсэн байна.
Үзэл санааны хувьсгал хийх цаг нь болсон байна. Нийгэм унтаа байдалд орсон байна. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль юм. Бид өөрсдөө дарангуйллын байдалд дасал болсон байна. Нийгэм өөрөө нойрноосоо сэрэхгүй, унтаа байдалд орсон байна. Энэ нойрноосоо сэрээнэ гэдгийг албан ёсоор хэлж байгаа юм. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль гэдгийг хэлэх гэсэн юм. Бид эрх мэдэлтэй хэсэг, дарга нарыг, хүч хуримтлуулсан байгаа тэр хэсгийг дагаар ордогууд нь биш. Дарга ангид дагаар ордог нь бид биш. Бид энэ хүмүүстэй нэгийгээ үзэж, тэмцэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ