Ховд аймгийн Мөнххайрхан суманд энэ жил хөл бөмбөгийн талбай шинээр байгуулсан бөгөөд тун удахгүй ашиглалтад орохоор байна.
Тус хөл бөмбөгийн талбайг байгуулахад орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулжээ.
Энэ талбай ашиглалтад орсноор Урианхай түмний өлгий Мөнххайрхан сумын хүүхэд, өсвөр үe, залуучууд хөл бөмбөгийн спортыг сонирхон хичээллэх, ур чадвараа хөгжүүлэх боломж өргөжих давуу талтай.
Ховд аймагт хөлбөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилгын дагуу аймаг, бүсийн хэмжээнд төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж, шигшээ багуудыг бүрдүүлэн, бэлтгэл сургуулилт хийж байгаа.
Онцлоход, Мөнххайрхан сумын баг, сурагчид 2015 оноос хойш аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн гадна талбайн болон футзалны тэмцээнд тасралтгүй амжилттай оролцсоор байна.