Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө


Хүрээ даншигийн босоо аварга Монгол улсын уран барилдаант хүчит арслан Р.Пүрэвдагвын уран хурц барилдааныг шимтэн үзэгч дэмчигчид маш их билээ. Өнгөрсөн жилийн баяр наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд барилдах эрхийг тодорхой хугацаанд хасах шийтгэл оноогоод байсан юм.
Тэрбээр өнгөрсөн жил энэ төрлийн бодис илэрсэн талаараа ярихдаа
“ Хор.иотой эмийн жагсаалтад 300 гаруй төрөл байдаг. Тэрний нэг төрлийн бодис илэрсэн гэж гарсан байна. Намайг бөхчүүд, тамирчид мэдэж байгаа. Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслаагүй явж ирсэн. Хөл маань сүүлийн 2-3 жилд сэдэрсэн. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнээс л илэрсэн юм шиг байна. Гэмшиж байна. Хор.ио.той э.мийн жаг.саалт нь өөрчлөгддөг ч юм уу, би энд алдсан л байна. Ер нь бол санаатай хэрэглэх хүн би биш. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд д.о.п.и.нгийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” хэмээж байв.
Тэгвэл энэ удаад ч хүчит арслан маань монгол бөхийн сайхан жудгийг харуулж Хүй мандалын дэнжид болж буй энэ зуны хамгын том хүчит 512 бөхийн барилдааны үеэр улсын харцага Б.Бат-Оршихын хамт наадамчин олноосоо уучлал гуйжээ.
Чухамдаа хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төрт ёсны баяр цэнгэл, бөхөд хайртай түмэн олноо хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө. Арслан харцага хоёроо дараа дараачийн наадамд дайчин хурц барилдаануудаараа эргэн ирхийг тэсэн ядан хүлээж байгаа шүү бөхөд хайртай үзэгч дэмжигч олон чинь.
Ц.ДОРЖ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ