Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Батсуурь: Миний биеэс допинг илэрснийг хүлээж зөвшөөрч байна. Хариуцлагаа хүлээнэ


Үндэсний бөхийн шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдийн гурвынх нь шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн талаар яригдаж байгаа. Тэгвэл уг  допингийн хэрэгтэй холбогдуулан Улсын аварга Н.Батсуурь мэдээлэл хийлээ.  
Тэрбээр: Допингийн хариу ирсэнтэй холбоотойгоор хариугаа зарлахаар хэвлэлийн бага хурал хийлээ. 07.12-нд үндэсний их баяр наадмаараа үзүүрлэж, “тод сайхан” чимэг авсан. Үүнээс хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. Хариу нь миний шинжилгээнээс Передизин эм илэрсэн хариу ирсэн байна. Би уг хариуг хүлээн зөвшөөрч байна. Миний ууж идсэн юманд хийсэн байж магадгүй, би тэгж хардаж байна.
Гэхдээ миний буруу л даа. Би сайн хянамгай байсангүй. Переди эмийг судалж үзлээ. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг эм юм. Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Хэдийгээр шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалд ордог юм байна. 
Манай улсад эмийн сангуудад 400 төгрөгөөр зарагддаг, жоргүй олгодог эм юм байна. Өнгөрсөн хугацаанд 10 удаа допингийн шинжилгээ өгсөн байна.
Шинжилгээ өгөх үедээ хэрэглэсэн эмийн жагсаалтаа бичдэг. Бөхчүүддээ хандаж, хоол хүнсэндээ анхаарах ёстой юм байна. Цөвүүн цаг ирсэн байна гэдгийг хэлье. Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа байж би ийм эм хэрэглэх шаардлага надад байхгүй." гэлээ.
У.МАНДАХ


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ