Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн суурьшлын бүсэд хоёр төрлийн могой тархаад байна


Он гарснаас хойш нийслэлийн суурьшлын бүсэд могой орж ирсэн 7 дуудлага бүртгэгджээ. Дийлэнх тохиолдолд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт могой орж ирсэн байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хортой могой мөн рашааны могой тархсан байгаа аж. Бамбай хоншоорт могой нь Улаанбаатар хотод үерийн усаар, тээврийн хэрэгслээр дамжин мөн идэш тэжээл хайж орж ирэх тохиолдол их байна.
Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Гэвч могойд хатгуулсан даруйд хүнд мэдрэгдэх зүйл байдаггүй. Учир нь төдийлөн өвдөлт мэдрэгддэггүй. Тиймээс аялал, зугаалгаар явж буй иргэд өндөр өвстэй газраар, гол усны эргийн ойролцоо явахдаа орчноо сайтар ажиглаж, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй талаар холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Мөн могой харсан тохиолдолд нэн даруй Нийслэлийн Байгаль орчны газарт /НБОГ/ дуудлага /11-318003, 11-323780/ өгч мэргэжлийн хүмүүс очих хүртэл могойг ажиглаж байх шаардлагатай. Ингэхдээ могойг уурлуулахгүй, хатгуулахаас сэргийлэн ямар нэг байдлаар могойг аль болох хол явуулахгүй харж байх нь чухал юм.
4e23b4381b2a38c4277dd2f494600217-212x300 Нийслэлийн суурьшлын бүсэд хоёр төрлийн могой тархаад байна
НБОГ-аас өнгөрсөн бүх нийтийн амралтын өдрүүдээр суурьшлын бүсэд орж ирсэн нэг рашааны, хоёр бамбай хоншоорт могойг байгальд нь эргүүлэн тавьжээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ