Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэтхэгт “Хар мөөгөнцөр”-ийн улмаас 4300 гаруй хүн нас баржээ



БНЭУ-д үхлийн аюултай хар мөөгөнцөр өвчний улмаас 4300 гаруй хүн нас баржээ. Өвчний тархалт хамгийн өндөр Махараштра, Гужарата мужид 1785 хүн  нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Хар мөөгөнцөр нь ихэвчлэн Ковид-19 халдварын өвчтөнүүдэд ихээр тохиолдож байгаа юм. Мөн чихрийн шижин, хорт хавдар, ХДХВ/ДОХ зэрэг өвчлөлүүд нь халдварыг өдөөж байж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна. 
Тус улсын эрүүл мэндийн сайд Мансүх Мандавия “Хар мөөгөнцөр гэх өвчний тухайд хамар, нүд, заримдаа тархинд нөлөөлдөг. Ихэвчлэн Ковидын халдвар тусаж эдгэснээс хойш 12-18 хоногийн дараа тохиолддог. Одоогоор халдвар авсан хүмүүсийн тэн хагас нь эмчилгээгээ үргэлжлүүлсээр байна” гэжээ.
Орон нутгийн болоод жижиг эмнэлгүүдэд тус өвчнийг оношилж, илрүүлэхэд хүндрэлтэй байгаа тул цөөн тооны өвчтөнүүдээ том хотуудын эмнэлэг рүү хүргэж байгаа нь тохиолдлын тоог дутуу мэдээлэхэд хүргэж байгаа талаар мөн мэдэгдсэн юм. Одоогоор хар мөөгөнцрийн эсрэг цорын ганц үр дүнтэй зүйл бол мөөгөнцрийн эсрэг тарилга гэж эмч нар зөвлөж байгаа аж.   
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ