Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Тосон" нууранд хоёр иргэн осолджээ

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг" гэдэг газар, “Тосон” нуурын эрэгт дөрвөн хүн амарч байснаас хоёр хүн нуурын усанд сэлэхээр ороод живжээ. 
Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 15:49 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар Булган аймгийн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19:30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Мөн өдрийн 20:04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ