Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

“Forbes” сэтгүүлээс гаргасан энэ оны хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг Америкийн загвар өмсөгч, “Kylie Cosmetics” гоо сайхны компанийг үүсгэн байгуулагч Кайли Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай бизнес эрхлэгч бүсгүй Кайли Женнерийн хөрөнгө 1 тэрбум ам.доллароор үнэлэгдсэнээр 30-аас доош настай тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард К.Женнер “Kylie Cosmetics” компанийхаа 51 хувийг “Coty” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид 600 сая ам.доллароор худалдсан юм.
Эгч дүүс Александра, Катарина Андресен нар хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад хоёр болон гуравдугаарт бичигджээ. Өдгөө 23 настай Александра, 24 настай Катарина Андресен нар эцгийнхээ байгуулсан Норвегийн “Ferd” хөрөнгө оруулалтын компанийн 42 хувийг эзэмшдэг байна. 
Өнгөрсөн онд гаргасан жагсаалттай харьцуулахад Бразилын “Diagnosticos da America” эмнэлгийн компанийн гүйцэтгэх захирал Педру де Годой Буэно анх удаа эхний аравт багтжээ. Өдгөө 29 настай Педру де Годой Буэногийн хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Түүнчлэн Германы “Draexlmaier” автомашины эд анги нийлүүлэгч компанийн 29 настай эзэн Лиза Дрэксльмайер, "B. Braun" эмийн бүтээгдэхүүний компанийн хувийг эзэмшдэг, өдгөө 30 настай Теодор Браун нар жагсаалтын эхний аравт мөн анх удаа бичигдсэн байна. Энэхүү жагсаалтын хамгийн баян бизнес эрхлэгч нь “Stripe” төлбөрийн системийг бий болгосон, Ирландын иргэн Жон Коллисон байжээ. Түүний хөрөнгө 3.2 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. 
Э.Аянзаяа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ