Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт коронавирусний халдвар авсан хүний тоо 51-ээр нэмэгдлээ

Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 51-ээр нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 523 боллоо. 
Тодруулбал, Цэцэг сумаас 16, Булган суманд 11, Алтай суманд хоёр иргэнээс халдвар илэрчээ.Түүнчлэн Мөнххайрхан суманд хоёр иргэн, Дарви суманд тусгаарлах эмнэлэгт байсан нэг хүүхэд, Мөст суманд нэг иргэнээс тус тус халдвар илэрсэн байна. Мөн аймгийн төв буюу Жаргалант сумын 18 иргэнээс халдвар илэрчээ. Үүнээс Жаргалант сумын Жаргалан багт байрлах “Хатан түнгэл” 24 айлын орон сууцанд оршин суух нэг гэр бүлийн дөрвөн гишүүний ойрын хавьтал бүрэн тогтоогдоогүй байна. Учир нь тус айл зургаадугаар сарын 14-нд хүүхдийн сэвлэг үргээх цайллага хийжээ. Голомт болон ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Үүнээс гадна зургаадугаар сарын 17-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх ажлаар Баян-Өлгий аймагт очоод, буцаж ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Ийнхүү сумдаас илэрсэн тохиолдлууд бүгд ойрын хавьтал болсон иргэд гэж албаны эх сурвалж хэллээ.

Аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар 115 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Харин Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 33 хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа аж.

Мөн Булган суманд долоон хүн гэрээр эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 11 хүн эмнэлгээс гарсан ба Ховд аймагт батлагдсан нийт тохиолдлын 331 нь эдгэрсэн байна.

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1007, тусгаарлан ажиглах байранд 48, гэрийн тусгаарлалтад 259, гэрийн ажиглалтад 348 иргэн байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ