Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоёр жилийн настай "ХУРДНЫ ЗАМ"-аа хэнээр засуулах вэ?!

Олон улсын жишигт нийцсэн Хөшгийн хөндийн нисэх буудал ирэх 7 дугаар сард ашиглалтад орохоор болоод байгаа. Гэтэл нисэх буудлыг ашиглалтад оруулахаас урьтаж тавьсан хурдны зам ашиглалтаас гарах эрсдэлтэй болчихоод байна.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийн нисэх буудал хүртэл 32.2 км хурдны замыг одоогоос хоёр жилийн өмнө ашиглалтад оруулж байв.
Монголдоо анханд тооцогдох тус зам нь хоёр урсгалтай, зургаан эгнээтэй, чанар стандартын хувьд олон улсад нийцэхүйц хэмээн сурталчилж байсан нь саяхан.
Гэвч өнөөдөр тус зам дундуураа үргэлжилсэн урт ан цав үүсч олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тус замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ.
Улмаар барилгын ажлыг 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус, тус ажилласан байна.
Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.
Хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэжээ. Ерөнхийдөө төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц 28 ширхэг дугуй хоолой тус, тус баригдсан гэж байгаа.
Ашиглалтад ороод хоёр жил болж буй, нисэх онгоцны буудал ажиллаж эхлээгүйгээс зөвхөн Төв аймаг руу явах цөөн урсгал л тус замыг ашиглаж ирсэн. Гэтэл өнөөдөр таны харсанчлан замын голоор том урт үргэлжилсэн цууралт үүсээд удаж байна. Энэ бол замын чанар ямар түвшинд байгааг харуулсан байдал. Бүрэн ашиглагдаагүй үед гарсан энэ эвдрэл нисэх онгоцны буудал ашиглалтад ороход ямар хэмжээнд хүрэх вэ.
Замын эвдрэл гэмтэл ямар үр дагавар бий болгодог тод жишээ Дархан-Улаанбаатарын зам. Олон жил эвдрэл гэмтэлтэй байснаас үүдэж олон арван хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө алдсан.
Хурдны зам гэдэг өөрөө маш онцлогтой. Өндөр хурдтай явдаг, жолооч замын эвдрэлээс үүдэж машинаа дуртай газраа зогсоох боломжгүй. Гэтэл ийм зам ашиглаагүй байхдаа ийм ноцтой гэмтэл үүсчихээд байна.
Гүйцэтгэгч, хянагчаар ажилласан энэ олон компанид одоо яаж хариуцлага тооцох вэ?!
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ