Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэр дэвшигч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн сонгогчидтой уулзлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр уулзалтын эхэнд “Сүхбаатар дүүрэг бол нийслэл хотын гал голомт, зүрх нь болсон онцгой дүүрэг” хэмээн тодорхойлов. Түүнчлэн хүн засагладаггүй хууль засагладаг төр улстай болохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа хэлээд “Шударга ёс бол та бидний амьсгалж буй агаартай яг ижил. Нийгмийн агаар цэвэрших ёстой. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгаж болохгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Бид ийм төртэй байсан. Цаашид ч байх болно. Шударга нийгмийг бүтээхийн тулд хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг ханыг нураах хэрэгтэй. Та бүхэн 2018 оны өвөл хасах 30 хэмийн хүйтэнд Д.Сүхбааатарын талбайд 30 мянган иргэн “МАНАН бүлэглэлийн дэглэмийг нураая” гэж тэмцсэнийг санаж байгаа байх. Одоо хонгилын шүүхийг нурааж цэвэрлэх ёстой” гэлээ.
Мөн монгол хүн эх орныхоо газар шороо, байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Шударга ёсны тэмцлийн үр дүнд хууль бусаар алдагдсан орд газар, уул уурхайгаа төр мэдэлдээ авсан. Асар их зориг, хүч гаргаж хийсэн ажил юм шүү. Цаашид ч дотоодын болон гадаадын цөөн хэдэн этгээдүүдэд алдсан баялгаа буцааж авна гэлээ.
Сүхбаатар дүүргийн иргэд улс хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой болж буй энэ түүхэн жил Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэн бүр зөв сонголт хийх ёстой гэдгийг тодотгож байлаа. Мөн байгалийн баялгаасаа хувь хүртээж тэтгэврийн зээлтэй 230 мянган ахмадын зээлийг тэглэж, мөн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг олгосон. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн гээд айл өрхөд бодит дэмжлэг болсон шийдвэрийг У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан нь цар тахалтай хүнд цаг үед иргэдийн аж амьдралд ихээхэн дэм болсныг хэлж байв.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх: “Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ээ төр эргүүлэн авсан. Бусдын мэдэлд байсан 2016 онд улсад 184 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан бол өнөөдөр 5 дахин их буюу нэг их наяд төгрөгийг тушааж байна. Цар тахлын хүнд хэцүү үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, дулаан, цахилгааны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь хариуцан төлж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ өсөлттэй байна. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, бурхны хишиг. Монгол Улсад төрсөн хүн бүр байгалийн хишгээсээ хүртэх ёстой. Тавантолгойн хувьцааныхаа ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Энэ бол халамж биш. Байгалийн хишиг юм ” гэв.
Сүхбаатар дүүргийн иргэдийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед утаа буурсан нь бодит асуудал гэдгийг хэлж, цар тахлын үед төр, иргэдийнхээ төлөө олон зөв шийдвэр гаргасан гэдгийг дахин тодотгов.
Уулзалтын үеэр оюутан Ц.Болор: “Сонгуульд залуучуудын оролцоо чухал болсон байна. Залуус сонголтоо зөв хийх нь улсын хөгжил, ирээдүйд их хувь нэмэртэй. Сонгогчийн хувьд гурван нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцсан. Би оюутан хүний хувьд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн боловсролын онцлох заалтуудыг онцлон хэлмээр байна. Бүх сум,багаас шилдэг залуусыг шалгаруулаад гадаадын их, дээд сургуульд суралцуулна гэдэг сайхан санаа. Мөн оюутнуудад чөлөөт цагаараа ажил эрхлэх боломжийг нээж өгөх юм байна. Цагийн ажлын зохицуулалт, бодлого муу байдгаас оюутнууд тэр бүр ажил хийж чаддаггүй. Мөн оюутан, сурагчид зөвхөн танхимаар суралцахаас гадна соён гэгээрүүлэх болон бусад чиглэлээр хөгжих боломжийг бий болгох заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь таалагдаж байна” гэлээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ