Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол төвлөрсөн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороодын багтаасан НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт Энхбаярын Батшугар нэр дэвшээд буй. Тэрээр өчигдөр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж иргэд, сонгогчидтой уулзлаа.
Уулзалтын үеэр иргэд МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, нэр дэвшигч Э.Батшугарт өнгөрсөн сонгуулиар өгсөн саналаа дахин баталгаажуулна гэдгээ хэлж байв.
МАХН энэ удаагийн нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ажлын байраар хангах, хөгжлийг нийтэд тэгш хүртээх, "Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах зэрэг үндсэн зорилтуудыг багтаасан "Та бидний ХОТ” мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа юм. Энэхүү мөрийн хөтөлбөрт нийслэлийн хамгийн том, тэр хэмжээгээрээ олон асуудал дагуулсан Сонгинохайрхан дүүргийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх томоохон зорилтуудыг тусгасан. Энэ утгаараа Э.Батшугарт иргэд мөрийн хөтөлбөрөө заавал биелүүлэхийг захиж, шударга сонгууль болохыг хүсч буйгаа илэрхийлж байлаа.
НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн штаб