Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдах учиртай.
Өнөө өглөө 9.30 цагаас МАХН-аас НИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч Энхбаярын Батшугар тэргүүтэй улс төрчид нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авлаа.
Энэ үеэр МАХН-ын гишүүн, НИТХ-ын 2020 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугартай ярилцлаа.