Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн дээд, одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардууллаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, Баян-Өлгий аймгийн нэр бүхий иргэдэд төрийн дээд одон, медаль хүртээжээ.

Энэ удаад тус аймгийн 85 иргэнийг "Хөдөлмөрийг гавьяаны улаан тугийн одон", 3 иргэнийг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон", 253 иргэнийг "Алтан гадас" одон, 8 иргэнийг "Цэргийн гавьяаны одон"-гоор, 69 хүнийг "Хөдөлмөрийн хүндэт медаль", 2 иргэнийг "Цэргийн хүндэт медаль"-аар тус тус шагнажээ.
"Ковид-19" цар тахлын хөл хорионы улмаас Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Наурыз баяр, Монгол цэргийн өдрийн баярын үеэр дээрх шагналуудыг эздэд нь гардуулж чадаагүй бөгөөд өчигдөр УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нар гардуулан өгч, баяр хүргэлээ.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ