Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Спутник Лайт" вакцин нэг сарын дараа хэрэглээнд нэвтэрч магадгүй

Нэг тунт "Спутник Лайт" вакциныг нэг сарын дараа олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж магадгүй гэж тус вакциныг үйлдвэрлэгч “"Р-Фарм" компанийн ерөнхий захирал Василий Игнатьев мэдэгдэв."Спутник Лайт" вакциныг Эрүүл мэндийн яам 10 өдрийн өмнө бүртгэсэн юм. "Бүртгэснээс нь хойш ихэвчлэн нэг сарын дотор вакциныг эргэлтэнд оруулдаг” хэмээн Василий Игнатьев хэлсэн байна. "Спутник Лайт" нь 2020 оны 8 дугаар сард дэлхийд анх удаа коронавирусний вакцинаар бүртгэгдсэн "Спутник V" вакцины эхний тун юм. "Спутник Лайт" вакцин ОХУ-д 5 дугаар сарын 6-нд бүртгэгджээ. Сүүлд мэдээлснээр, "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрсэн нь бусад вакцинаас хамгийн өндөр үзүүлэлт аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ