Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ коронавирусийн эсрэг 3 дахь вакцинаа бүртгэлээ

 
ОХУ-д хоёрдугаар сарын 20-ны өдөр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх "КовиВак" хэмээх гурав дахь вакциныг бүртгэлээ. Уг вакциныг Чумаковын нэрэмжит төвд боловсруулсан байна.
"КовиВак"-ийг өөр вакцин хийлгэсний дараа харшил өгдөг хүмүүс, бие давхар эмэгтэйчүүд болон хүүхдэд хийж болохгүй гэнэ. 
Тус вакциныг гурав дахь шатны клиник туршилтад хараахан оруулаагүй байна. Гэвч Ерөнхий сайд Мишустиний хэлснээр гуравдугаар сарын дундуур 120 мянган тун вакциныг хэрэглээнд нэвтрүүлж эхлэхээр болжээ. 
"КовиВак"-аас өмнө ОХУ-д Гамалейн нэрэмжит төвийн "Спутник V" болон "Вектор" төвийн "ЭпиВакКорона" вакцин нэвтрээд байсан юм. Ийнхүү ОХУ коронавирусийн эсрэг гурван вакцин бүртгэсэн анхны улс болж байна.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ