Булган аймгийн татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр аймгийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг. Төсвийн орлого бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, тайлангаа хугацаанд нь тушааж, ногдуулсан татварыг бүрэн төвлөрүүлэн ажилласан байгууллага, иргэнийг “2020 оны шилдэг татвар төлөгч”-өөр шалгарууллаа гэж Татварын хэлтсээс мэдээллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын салбар нэгж болон ачаа, тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Долоон бар”, “Арвин ган бумба”, хүнсний худалдаа, нийтийн хоолны үйчилгээ эрхэлдэг “Сод хан трейвэл”, “Ар агуй ижий”, “Жаранморьт” компани шилдэг татвар төлөгч байгууллага болсон байна. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, нягтлан бодогч С.Отгонбаяр, Б.Бадамнямбуу, Н.Батжаргал, “Хан жаргалант” худалдааны төвийн худалдаа эрхлэгч М.Галдан, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч Х.Энхтуяа, “Сүүдэр царам” захын худалдаа эрхлэгч Т.Одгэрэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэргэжилтэн Ж.Бадмаараг нарыг “Аймгийн шилднэг татвар төлөгч иргэн”-ээр шалгаруулсан байна.