Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ интернэтийг хянаж эхлэв

 
ОХУ-ын “Роскомнадзор” агентлаг мэдээллийн сайтын урсгалыг хязгаарлаж эхэлсэн тухай Америкийн хэвлэлүүд онцолж байна. Шинжээчдийн дүгнэснээр Москвагийн эрх баригчид шинэ технологи нэвтрүүлсэн бололтой. Кремлийн эсрэг жагсаалд оролцохыг уриалсан постуудаа устгаагүй гэж Москва нийгмийн цахим сүлжээг буруутгасан. “Роскомнадзор” агентлагийг 2008 онд байгуулсан бөгөөд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны тухай хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх, зөрчсөн хэвлэл мэдээллийн эх сурвалжуудад анхааруулга өгөх үүрэгтэй.
 
Оросын кибер шинжээч Андрей Солдатовын үзэж байгаагаар эрх баригчид Твиттерийг “дарснаар” ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Засгийн газар ба нээлттэй интернэтийн хоорондох дайны шинэ фронтыг нээжээ. 
Кремль өнгөрсөн хугацаанд онлайн мэдээллийг хянах, контентыг цензурдэх, мобайл интернэтийн хандалтыг устгах арга хэрэглэж байсан. Одоо эрх баригчид энэ тэмцлийг Америкийн өмчит компаниуд давамгайлсан олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ руу чиглүүлжээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ