Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

90-ээд оны эхээр интернэт дэлхий нийтийг хамарч, хүрээгээ маш далайцтай тэлэхтэй зэрэгцэн Кибер аюулгүй байдал гэх шинэ ойлголт, үнэт зүйл бий болжээ. Улс орнууд интернэтийн давуу тал, боломжуудыг хөгжүүлж, ажиглахын хэрээр сөрөг нөлөөллийг бие, биедээ үүсгэж, улмаар хяналтын тогтолцоог давхар хөгжүүлэх болсон байна. Улс орнуудын засгийн газрууд энэ ажилд гол үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд авторитар дэглэмтэй улс орнууд энэ тал дээр онцгой хүчин чармайлт гаргах болжээ. Монгол Улс ч мөн энэ тал дээр хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа билээ.  Бид энэ удаа кибер аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна.
Интернэт ба улс төр
Дэлхийн улс орнуудыг интенэтийг хянах байдлаар нь “хатуу”/ БНХАУ, Куба, Иран, ОХУ, Турк/, “чөлөөтэй” / АНУ, Австрали, Норвег, Финланд, Их Британи, Дани/ гэж ангилж болно. Сонирхолтой нь, “Чанга” гэдэг ангилалд багтах улсууд нь бүгд нэг хүний буюу нэг намын засаглалтай байгаа байдал ажиглагдана.   
Ер нь интернэтэд холбогдсон бүх л улс мэдээллийг хууль эрхзүйн хүрээнд багтаахын тулд тодорхой хэмжээнд хянах бодит хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байгаа. Интернэт мэдээллийн урсгалын дийлэнхийг хянадаг, тиймдээ хатуу хяналт тавихыг тууштай эсэргүүцсээр ирсэн АНУ-д л гэхэд тодорхой хэмжээгээр хянадаг. Гэхдээ дээрх хоёр тодорхойлолтод багтсан улсуудын бодлого, зорилго нь ялгаатай.  
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой
Тодруулбал, хяналт харьцангуй чөлөөтэй гэгдэх улс орнууд /АНУ, Австрали, Норвег, Финланд, Их Британи, Дани/ интенэтийг хянах бодлогодоо Хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалахыг гол зорилгоо болгосон байдаг онцлогтой. Ингэхдээ 1989 онд баталж, 1990 оноос хүчин төгөлдөр хэрэгжсэн Хүүхдийн эрхийн конвенцийн 13 дугаар зүйлийн 1-т “Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана”, 2-т “Энэ эрхийг хэрэгжүүлэхэд зарим хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь  хуульд зааснаар:   
(a) бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх;            
(b) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай байвал зохино”, 18.1 “1. Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина” гэсэн заалтыг үндэслэдэг байна. Харин хяналтаа чангатгаж байгаа улс орнуудын тухайд засаглалын хэлбэрээсээ болоод сөрөг гэхээсээ илүү улс төрийн мэдээлэл, хэрэглэгчийг үзэл бодлыг хянахыг эрмэлзсэн шинжтэй бодлого хэрэгжүүлж байна.   
“Алтан бамбай”, “Галт хана”-ын чанад дахь Хятад
Интернэтэд холбогдсон мэдээллийн хэмжээ, өгөгдлийн сангаараа одоохондоо АНУ тэргүүтэй барууны орнууд давамгайлсан хэвээр байна. Улс орнууд руу шургуулсан мэдээллийн сувгууд буюу сүлжээний хувьд ч бусдаасаа хамаагүй давуу учир хүссэн бодлогоо чөлөөтэй явуулах давуу талтай. Чухам ийм учраас л интернэтэд хяналт тогтоохыг АНУ байнга эсэргүүцдэг юм. АНУ-д мэдээллийн сан нь төвлөрдөг олон нийтийн цахим сүлжээнүүдийг хэрэглэх нь мэдээллээ алдаж байгаа хэрэг гэдгийг ойлгоход дэлхий нийтэд багагүй хугацаа шаардагдсан билээ. Одоо харин үүнийг ойлгож, улс орон бүр мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулах болов. Энэ нь гадны вендор компаниудаас тусгаарлах эрмэлзлийг төрүүллээ. Энэ бодлогыг хамгийн түрүүнд, хамгийн амжилттай хэрэгжүүлсэн улс бол БНХАУ. Тэд Yahoo, Facebook Twitter зэрэг олон нийтийн сүлжээг гарч ирмэгц нь л хориглож, дараа нь зохиогчийн эрхийг зөрчихгүй байх хэмжээнд өөрчлөн өөрсдийн хувилбарыг бүтээгээд авсан. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлаа хангасан. Харин бусад улсууд тэдний араас дагаж байна.
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой
Интернэтэд цензур тавих албан ёсны шийдвэрийг БНХАУ анх “Олон нийтийг хамарсан чухал үйл явдлын үеэр мэдээллийн аюулгүй байдлаа хангах зорилгоор гадны бүх эх сурвалжуудыг хаах” нэрийн дор гаргаж, 2012 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 15-ны хооронд болсон Бүх Хятадын Коммунист намын XVIII их хурлын үеэр хэрэгжүүлжээ. Үүнээс гадна хайлтын системд байнгын мониторинг хийдэг бөгөөд хориотой үг, өгүүлбэр хэрэглэсэн тохиолдолд хэдэн секунд, минутын дараа хэрэглэгчийг интернэтээс салгах, эх сурвалжийн тухай хэрэглэгчийн хувьд хаах арга хэмжээ автоматаар авагддаг байна. Дэлхий даяар хамгийн өргөн дэлгэрсэн олон нийтийн сүлжээ YouTube, Facebook, Twitter-ийг нутаг дэвсгэр дээрээ хэрэглэхийг хориглодог нь зөвхөн нэг жишээ. Эрх баригчид нь саяхан бүх интернэт хэрэглэгчдийг цагдаагийн байгууллагад бүртгэлжүүлэх санаачилга гаргасан нь БНХАУ-ын хяналтын бодлого цаашид улам чангарах дохиог өгөөд байна. Бээжин өмнө нь 2012 онд ОХУ-тай хамтран Интернэтэд тавих төрийн хяналтыг чангатгах хүсэлтийг НҮБ-ын дэргэдэх Цахилгаан холбооны олон улсын зөвлөлд хүргүүлсэн ч АНУ дэмжээгүй учир амжилтгүй болж байсан удаатай юм. БНХАУ кибер аюулгүй байдлаа “Алтан бамбай”, “Галт хана” гэх хоёр төсөл хэрэгжүүлэх замаар хангаж байна. Хятадууд амин чухал, хамгийн ач холбогдолтой төслүүддээ “Алтан” гэдэг тодотголтой нэр өгдөг. Одоогоор “Алтан гүүр” /Олон нийтийн эдийн засгийн мэдээллийн чиглэлд хэрэгждэг/, “Алтан гааль” /Гадаад худалдаа/, “Алтан татвар” /татварын төгөлдөршил/ зэрэг 12 төсөл хэрэгжүүлж буй.   
“Алтан бамбай” бол тэдгээр 12 төслийн нэг, цахим хэрэглээ, кибер аюулгүй байдал, үндэсний сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор гаргасан анхны, суурь төсөл юм. Аюулгүй байдлын мэдээллийн удирдлагын систем, гэмт хэргийн мэдээллийн удирдлагын систем, замын хөдөлгөөний мэдээллийн удирдлагын систем, төрийн албан хаагчдын мэдээллийн удирдлагын систем зэрэг улс орны амин чухал салбарын мэдээллийн тогтолцоог энэ төслийн хүрээнд хянаж байдаг. 1998 оноос бэлтгэл ажлаа эхэлж, 2003 оноос бүрэн хэрэгжиж байна. Бидний хөндөж буй сэдэв болох интернэтийг хянах ажлыг гүйцэтгэдэг “Галт хана” төсөл бол “Алтан бамбай”-н нэг дэд төсөл юм.
Галт хана төсөл нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт орж, гарч байгаа мэдээллийн урсгалыг бүхэлд нь хянаж, гадны эх сурвалжуудыг /жишээ нь YouTube, Facebook, Twitter/ хаах, шүүлтүүр тавих, нэвтрэх зөвшөөрөл авсан гаднын компаниудын үйл ажиллагааг дотоодын хууль журамд нийцүүлэх зэрэг ажлыг амжуулдаг. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд өөрсдийн интернэт дэлгүүрүүдийн үйл ажиллагаг дэмжиж, гадны интернет дэлгүүрүүдийн идэвхийг сулруулах арга хэмжээг ч авдаг чухлын чухал “зэвсэг” ажээ.
Интернет дэх дангаарших үзэгдэл
Ёс бус үгийн шүүлтүүр суулгах, хориотой контент бүхий сайтуудыг цагдах төдийгөөр хязгаарлагддаг байсан хяналтын систем илүү өргөн хүрээг хамарч, кибер аюулгүй байдлын ойлголт ч өргөжлөө. Эхэндээ хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалах, хууль бус контенттэй тэмцэх замаар илэрдэг байсан хяналт аажмаар гүнзгийрч, улс орноо интернэтээс аль болох тусгаарлах бодлого давамгайлж эхэлсэн байна. Э.Сноудений хэрэг, Ираны Натанз дахь цөмийн байгууламжийн хяналтын компьютеруудыг жагсаалаас гаргасан Stuxnet тусгай албадыг хөдөлгөсөн бол мэдээллийн технологи өндөр хөгжсөн АНУ, Испани тэргүүтэй хэдэн арван улсын хэдэн сая хэрэглэгчийн компьютерт нэвтэрч, олон сая ам.доллар “дээрэмдэн”, мэдээллийн санг нь устгасан “WannaCry” вирус зэрэг халдлагууд кибер дайны аюул хэчнээн бодитой болохыг жирийн иргэдэд илүү ойлгуулав. Аюулгүй байдлын асуудал улам хурцаар тавигдав. “Кибер хил хязгаар” гэсэн ойлголт гарч, “хамгаалах” зорилт ч дэвшигдлээ.  Улсууд шил, шилээ даран кибер арми байгуулах болов. Өдгөө кибер хил хязгаараа хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа хамгаалахтай ач холбогдлын хувьд ижил гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөөд байна. Энэ нь сүлжээнд нөлөө бага улсуудыг интернэтийн хяналтаа улам чангатгах, тусгаарлах зам руу түлхэж байгаа юм.
Үүний хамгийн сүүлийн жишээ нь “Интернэтийн сүлжээнд бие даасан ажиллагаа явуулах тухай хуулийг энэ сарын 2-нд баталсан ОХУ болж байна. Хууль арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд одоо тус улс зүйрлэж хэлбэл, “мэдээллийн урсгалын орох, гарах зам”-ыг цөөлөх техникийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гаднаас орж ирж байгаа мэдээллийг хянах боломжийг бүрдүүлнэ. Дараа нь дотооддоо чөлөөтэй ашиглах бие даасан сүлжээтэй болох зорилго тавьжээ. Энэ ажил ОХУ гэлтгүй олон оронд явагдаж байгааг эцэст нь тэмдэглэе.  
Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ