Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

 
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан юм билээ. Хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан. Ийн үл хөдлөх хөрөнгөө буулган, газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа” хэмээн Хотын даргад танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ газар орон сууц бариулахгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилц. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.
 
 
Иргэд “Энд дахин төлөлтийн барилга байгаагүй. Жижиг цех байсан газрыг хашаа татаж, томруулсан. Хоёр орон сууцны дунд талын талбай байсан юм. Одоо газар ухсаар хажуу талын байрны суурь руу орсон. Энэ давчуу зайнд барилга барина гэдэг хэцүү. Хажуу талын байрнаасаа найман метрийн зайнд л барилга барих гээд байгаа юм. Хөл гишгэх газаргүй болж байна. Бидэнд хүүхэд тоглох тоглоомын талбай, ахмад настнууд нарлаж суух газар хэрэгтэй байна. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай л байгуулмаар байна” гэдгээ уламжилж байлаа. Мөн тэд Хотын даргыг зорьж ирэн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсож, барилга бариулахааргүй болгосонд талархаж буйгаа илэрхийллээ.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ