Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Зөв дадал-архигүй орчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Булган аймгийн ИТХ “Зөв дадал-архигүй орчин” хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр баталлаа. Согтууруулах ундааны хэрэглээг бууруулан зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архидан согтуурснаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгаж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгыг хөтөлбөрт дэвшүүллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэн архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтогчдод эрүүл мэндийн болон сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх клуб, цуглааны үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлэх юм.
Төрийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж болон өрх гэр бүл, иргэнд архигүй эрүүл орчин бүрдэж, олон нийт архины хор хөнөөлийн талаарх мэдлэгтэй болж, архинд донтох өвчлөл багасч, эмчлэн эдгэрүүлсэн иргэдийн тоо жил тутам өсөж, архидан согтуурсан гэмт хэрэг зөрчлийн гаралт буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулсан үр дүнд хүргэхээр төлөвлөж байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 онд согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, хэрэглэгчид улам бүр залуужиж 18-34 насныхан байна. Нийгмийн байдлаар авч үзвэл согтуугаар үйлдсэн гэмт хэргийг 2018-2020 онд эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд 211, малчин 185 зонхилон үйлджээ. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2017-2019 онд тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байсан ч 2020 онд 18.3 хувиар өсч, түүнийг үйлдсэн хүний тоо төдийлөн буурахгүй, архинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, осол гэмтэл, нас баралт нэмэгдсээр байгаа нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс дүгнэсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ