Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дахин хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

Ховд аймгийн Засаг даргын өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, Ховд аймагт энэ сарын 29-ний өдөр коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байсан. Тэгвэл халдвартай иргэнтэй ойр харьцсан хоёр хүнээс энэ сарын 30-ны өдөр коронавирусний халдвар дахин илэрч, Ховд аймагт батлагдсан тохиолдол гурав боллоо.     
Урьдчилсан байдлаар ойрын хавьтлын 50 гаруй хүнийг олж тогтоон тусгаарлажээ.  Одоогоор Ховд аймгийн төв буюу Жаргалант сум доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Үүнээс гадна Жаргалант сумын Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн А\122 дугаар захирамжаар үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа дэлгүүр, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн 10.00-18.00 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлэж, цагийн хуваарийг өөрчлөн баталлаа.
Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрөөс тодорхойгүй хугацаанд зогсоов.
Тус шийдвэрийн хэрэгжилтэд цагдаа, мэргэжлийн хяналтын газрын ажилтан, алба хаагчид хяналт тавьж ажиллах юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ