Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ

Сэлэнгэ аймагт коронавирусний хоёр тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан хоёр тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах тасагт шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн тухайд энэ сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас Сүхбаатар суманд сүлжээний бизнесийн сурталчилгааны ажлаар ирсэн хоёр иргэнийг 23-ны өдөр Дархан-Уул аймгаас хувийн автомашинаар тосч авах явцад нь дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарчээ. 

Улмаар дээрх иргэдийг баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулахад хариу батлагдсан юм. Ингээд Дархан-Уул аймгаас Сүхбаатар суманд ирээд буцсан хоёр иргэний ойрын хавьтал болох 72 иргэний долоо дахь өдрийн давтан шинжилгээнээс эерэг тохиолдол хоёр батлагдаад байна. Дээрх хоёр тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах тасагт шилжүүлэн дараагийн хариу арга хэмжээ авахаар аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын баг ажиллаж байна. Иргэн бүр сэрэмжтэй, хариуцлагатай байхыг нийт иргэддээ анхааруулж байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ