Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймаг Молекул биологийн лабораторитой боллоо

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд байгуулсан Молекул биологийн лаборатори үйл ажиллагаагаа эхэллээ.  

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман нар өнөөдөр лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Монгол Улс коронавирусийг дотооддоо алдсан энэ үед Цагааннуур боомтоор газрын тоосны бүтээгдэхүүн импортолж баруун аймгуудыг шатахуунаар хангаж байгаа Баян-Өлгий аймаг өвчлөл гарах хамгийн эрсдэлтэй бүс нутгаар тооцогдож байгаа. Аймагтаа PCR шинжилгээний аппаратгүйн улмаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрэхэд хөрш зэргэлдээ Ховд аймаг руу сорьц явуулж шинжилгээ хийлгэдэг байв. Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас Молекул биологийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж /PCR-ын болон нуклейн хүчил ялгах/ олгосноор энэ долоо хоногоос аймагтаа шинжилгээ хийж эхлээд байна.

Молекул биологийн лабораторийг шинээр ашиглалтад орсон 50 ортой хүүхдийн эмнэлгийн байранд суурилуулжээ. Аймгийн Онцгой комисс дээрх Хүүхдийн эмнэлгийг Ковидын эмнэлэг болгон бэлдсэн бөгөөд Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүн амын сангаас олгосон 6 амьсгалыг аппаратыг ч энд байршуулжээ.

Молекул биологийн лабораторийг цар тахлын дараа бүх төрлийн вирусний гаралтай өвчнүүдийг шинжлэхэд ашиглах болно гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ