Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэд бүтэц нь “0“ заасан Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч нь 9 сая төгрөгөөр шагнуулжээ



Монгол Улсын хүн амын 10 хувь, нийслэлийн нутаг дэвсгэрийн 25 хувийг эзэлдэг том дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Хөгжлийн индексээрээ ч хамгийн доогуурт жагсдаг. 
Гэр хороолол ихтэй, ажилгүй, ядуу өрхийн тоо их учраас гэмт хэргийн гаралт өндөртэй. 
Дэд бүтцийн хувьд хөгжил муутай, дүүргийн нутаг дэсвгэрийн захаар оршин суудаг иргэд нь хаягжилт байхгүй, тог цахилгаангүй, эмнэлэг сургууль цэцэрлэг хомсдолтой зэрэг нэг үгээр хэлбэл дэд бүтэц нь хөгжөөгүй дүүрэг. 
Гэтэл дүүргийн удирдлагууд тодруулбал өнгөрөгч онд дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан /одоогийн Нийслэлийн Засаг даргын 2-р орлогч/ Ж.Сандагсүрэн нь 2020 оны 7-р сарын 31-ний өдөр захирамж гарган тус дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Отгонтогтохын Ганбаатарт 9 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна. Ингэхдээ түүнийг дүүрэгт олон жил үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж байгаа тул Тамгын газрын төсвөөс ийнхүү БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ нэрийдлээр шагнажээ.
 
 
Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн тухайд өмнө нь Засгийн газрын шийдвэрээр ажлаасаа халагдсан ч  Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогчийн албан тушаал дээр үлдэж чадсан нэгэн билээ. 
 

Эх сурвалж: mass.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ