Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Сэмжид Хужирт" рашаан сувилалд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Хужирт сумын "Сэмжид Хужирт" ХХК-ийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна.

Иймд сэжигтэй тохиолдол гэж үзэн Өвөрхангай аймгийн Зоонозынөвчинсудлалынтөвийних эмч С.Хоролмаагаар ахлуулсан ''Хариу арга хэмжээ''-ний нэгдүгээр баг Хужирт сумандажиллаж,хавьтал тогтоох, тандалт судалгаа хийх, эмчийн үзлэг, сорьц шинжилгээ цуглуулах, голомтын халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Мөнсумын Онцгой комисссэжигтэй тохиолдлын хавьтлууд, явсан маршрутыг тогтоохоор ажиллаж байгаа басумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж,суманд үйл ажиллагаа явуулж байгааэмнэлэг, эмийн сан, ус түгээх цэгээс бусадтөрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийггаргалаа.

2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ''Сэмжид Хужирт'' ХХК-ийн амралтын газраар үйлчлүүлсэн иргэд Өвөрхангай аймгийнЭрүүл мэндийн газрын94997721 утсаар холбоо барихыг олон нийтэд мэдээлж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ