Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Нэг гэр бүлийн 3 хүн галд өртөж амиа алдлаа


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны буюу өчигдөр шөнийн 01:15 цагт хүлээн авсан байна.
Уг гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Иргэн Э нь буюу аав нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргаж амь насыг нь авраад өөрөө амиа алджээ.  Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдсэн байсан аж. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллан унтрааж,  сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ