Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг энэ сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ


Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.

Улаанбаатар хотод коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгууд руу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн байна.

Харин эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байх аж.

Нийт иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж, хайртай хүмүүсээ аюулт вирусээс хамгаалан, Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлж өндөр хариуцлагатай байхыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ