Видео конференцийн "Zoom" компанийн Гүйцэтгэх захирал Эрик Юань өөрийн эзэмшлийн хувьцааны гуравны нэгээс илүү хувийг хандивлалаа. Ойролцоогоор 18 сая ширхэг хувьцааг хэн хүлээн авсан нь одоогоор тодорхойгүй байна.
Баасан гарагийн хаалтын ханшаар дээр дурдсан хувьцааны үнэлгээ зургаан тэрбум ам.доллартой тэнцэж байна. Цар тахлын үед “Zoom” апп-ийн эрэлт огцом өссөнөөр Эрик Юань дэлхийн чинээлэг эрхмүүдийн эгнээнд нэгджээ. Тэрбээр 15.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд 130 дугаарт бичигдэж байгаа юм.
“Zoom”-ийн хувьцааны ханш өнгөрсөн онд 400 хувиар өсөж байсан бол 2021 он гарсаар 7.8 хувиар буураад байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com