Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТОДРУУЛГА: Цагдаагийн алба хаагч харвалт өгч, нэг нүд нь хараагүй болж, хэвтэрт орчихлоо


Цагдаагийн алба хаагч цар тахлын үед ачаалал өндөртэй ажилласнаас үүдэн цагдаагийн алба хаагч Б ажлаасаа буугаад, гэртээ ирээд удалгүй тархинд нь цус харваж эмнэлэгт хүргэгджээ.
Үйл явдлыг тодруулбал, цагдаагийн алба хаагч Б нь Хууль зүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар ковид-19 ийн хамгаалалтад нэмэлтээр гарч ажиллаж байсан. Ингэхдээ яамнаас өгсөн чиг үүрэгт нэг алба хаагч 24 гарч, 72 цаг амарна гэсэн ч бодит байдал дээрээ 24 цаг ээлжинд гараад, 24 цаг амрах байдлаар удаан хугацаанд ажиллажээ. 24 цагаар тасралтгүй хамгаалалтад гараад өглөө буусан даруйдаа мөрдөгч нар харьяа дүүргийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийж, тасралтгүй ажилласан нь ийнхүү биеийн байдал муудаж харвалт өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй байна.
Дүүрэг, хэлтэс бүрээс томилогдон гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан мөрдөгч нар ээлжнээс буугаад шууд хэрэг шалгахаар ажил руугаа явдагт нийт алба хаагч нар гомдолтой байгаагаа Төрийн бус байгууллагад хандаж мэдээлж байгаа аж.
Ачаалалтай ажиллаж, харвалт өгч өдгөө Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа цагдаагийн алба хаагч дээрх журмаар өглөө буугаад хэрэг шалгахаар ажилласаар ийм байдалд хүрсэн байна. 
Одоогоор тухайн цагдаагийн алба хаагчийн нүүр нь мурийж, нэг нүд нь хараагүй болж, хэвтрийн байдалтай эмчлүүлж байна.
Энэ асуудлаар тухайн цагдаагийн алба хаагчтай утсаар холбогдон мэдээлэл авсан юм. Тэрээр, “Миний энэ асуудлыг Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсээр шалгаж байгаа. Би өөрөө босох боломжгүй байна. Бас би энэ асуудлаар ярилцлага өгөх боломжгүй. Манай ХМТ-өөс мэдээлэл аваарай” гэсэн юм.
ЦЕГ-ын ХМТ-өөс энэ талаар тодруулахад, “Цагдаагийн алба хаагч биеийн байдал тааруу эмчлүүлж байгаа. Тухай алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаа биш гэртээ байхдаа харвалт өгсөн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Одоогоор нарийн зүйлийг тодруулж байна” гэв.
Харин Цагдаагийн эрх ашгийг хамгаалах Төрийн бус байгууллагын тэргүүн н.Алтанбаатараас тодруулахад "Энэ сарын 17-ны өдрийн өглөө хамгаалалтынхаа ээлжнээс буусан цагдаагийн алба хаагч Б маань гэртээ ирээд удаагүй байж байгаад гэнэт таталт өгч биеийн байдал нь эрс муудсан байгаа. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нүүр ам нь таталттай, нэг нүд нь хараагүй болж хэвтэрт байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Өнөөдрийн байдлаар цагдаагийн алба хаагчид маш өндөр ачаалалтай ажиллаж байна. Нэг алба хаагчид 3-4 хүний гүйцэтгэх ёстой ажил үүрэг оногдож байна. Сүүлийн үед алба хаагчдаас маш их ачаалалтай ажиллаж байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Мөн цагдаагийн алба хаагчид өглөө ажилдаа ирэхдээ болон ажлаас тараад харих замдаа хувийн машин ашиглуулахгүй байна. Энэ байдлаас үүдэн цагдаа нар өглөө үүрийн 04 цагт босоод явган ажил руугаа явж байгаа. Мөн хоол унд байхгүй, хоолны мөнгө гэж өгдөггүй гэсэн гомдол их ирж байна. Цагдаагийн алба хаагчид хоолгүй, нойргүй, гудамжинд ажиллаж байна” гэв.
Түүнчлэн харвалт өгч яаралтайгаар Төрийн Тусгай алба хаагчдын эмнэлэгт очсон цагдаагийн алба хаагчийг үзэхгүй буцаасан гэдэг асуудал яригдсан. Тодруулбал, бямба гараг буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр тус эмнэлэгт очиход “Дотрын эмчээс өөр үзэх эмчгүй байна, даваа гарагт ирээрэй. Тэгээд мэдрэл болон уламжлалтын эмчид үзүүлээрэй" гэжээ. Тиймээс  биеийн байдал нь хүндхэн байсан алба хаагч харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиж тусламж үйлчилгээ авч, одоо тэндээ эмчлүүлж байгаа юм байна.

Цахиур.мн
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ