Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын удирдлагууд цахимаар хуралдлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ын дарга нартай өнөөдөр /2021.02.09/ цахимаар хуралдлаа.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын БХСГ-ын дарга Ц.Ганцэцэг Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар, Тамгын газрын дарга Б.Батсүх салбарын хэмжээний хүний нөөцийн асуудал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн бол нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, санал хүсэлтээ уламжиллаа.
Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга Г.Саран, Үйл ажиллагаа, орон нутаг, мониторингийн асуудал хариуцсан дэд дарга Т.Батмөнх нар цаашид анхаарах асуудлаар чиглэл өгч, НДЕГ-ын дарга Д.Зоригт хэлэлцсэн асуудлыг дүгнэж, үүрэг даалгавар өглөө.
Хурлыг тогтмолжуулж, цаашид сар бүр зохион байгуулна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ