Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгоно

 
Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан. Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 12-нд тохионо. 
Үүнтэй холбогдуулан "Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэлнэ. Ингэхдээ насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбосон байна. Ингэснээр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авах боломжтой аж. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас "Насны хишиг"-ийн мөнгөө авах боломжтой юм байна.
"Насны хишиг", "Эхийн алдар одон"-гийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй. Тиймээс гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус тус гүйлгээ хийгдэх юм байна. 
Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг учраас тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад, хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм байна. 
Насны хишгийн хэмжээ:
  • 65-69 настай ахмад настанд 50000 төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80000 төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150000 төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөг тус тус олгох юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ