“Зууны мэдээ” сонин шинэ оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар ирэх дөрвөн жилд аймаг, орон нутаг, сум дүүргийнхээ хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрхэн зураглаж, ирэх жилүүдэд ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах тухай байр суурийг хүргэсэн билээ. Үргэлжлүүлэн бид аймаг орон нутаг, сум, дүүргийг удирдах баг хамт олныг иргэддээ цувралаар танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт Өвөрхангай аймгийг ирэх дөрвөн жилд удирдах баг хамт олон, ИТХ-ын дарга, төлөөлөгчид, сумдын Засаг дарга нарыг танилцуулж байна. Тус аймгийн удирдлагууд 2021 онд Өвөрхангай аймгаа хурдацтай хөгжүүлэх, ард иргэдээ ая тухтай орчинд амар тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангах чиглэлд бодлого, шийдвэрээ тодорхойлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй, оновчтой зөв шийдвэрлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.
Б.ЭнхтуулЭх сурвалж: “Зууны мэдээ" сонин